Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 6 дугаар сарын гуравдугаар арав хоногийн агаарын дундаж температур ОЖДунджаар(1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 16.0°С-аас 17.9°С, бусад нутгаар 11.7°С-аас 14.6°С градус дулаан байдаг. 2023 оны 6 дугаар сарын 1 дүгээр арав хоногийн агаарын дундаж температур говийн бүс нутгаар 17.20С- ээс 19.30С, бусад нутгаар 13.2°С –аас 16.0°С градус дулаан байсан бөгөөд Уянга сумын нутгаар 1.70С, Зүүнбаян-Улаан сумын нутгаар 1.80С –аар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар бороо орсон. Хужирт, Арвайхээр, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Уянга, Хайрхандулаан сумдад 12-26мм, бусад нутгаар 1.5-11мм тунадас орсон байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 6-12м/сек, Баян-Өндөр, Хужирт, сумдын нутгаар салхины өрөвхийлөл 14 м/сек, Баруунбаян-Улаан, Богд сумдын нутгаар 20-22 м/ сек хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумын ихэнх хэсэг болон Богд, Хархорин, Баян-Өндөр сумдын нутгийн хойд хэсгээр сайн, Гучин-Ус сумын өмнөд хэсэг, Төгрөг сумын зүүн болон өмнөд хэсэг, Сант, Өлзийт Зүйл сумдын өмнөд хэсгээр муу, бусад сумдын нутгаар дунд зэргийн ургалттай байна. Хужирт, Баян-Өндөр, Төгрөг Баянгол, Гучин-Ус,Өлзийт Сант, Уянга сумдын нутгаар халуун хуурай салхитай байгаагаас бэлчээрийн ургамал гэмтэлтэй байна. Нийт нутгийн 10 орчим хувьд ургамлын ургалт муу байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Сааль сүү бэлдэх, малд тарилга хийх, мал хөнгөлөх, мал ногоолуулах, отор нүүдэл хийх зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж байна.
2023-06-11